Blogger Widgets
Google Translation
Channel categories
KOD SHOUTBOX DISINI
шуудан
Хэрэглэгчийн шуудан
санал асуулга
24-цагын дуудлагын сувилагч байх ёстой юу
нийт санал: 4
холбоос
гишүүд

admin
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 4

ubilguunbayr2010
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0

anamuunzul12
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0
статитик

онлайнд нийт 1
зочин 1
хэрэглэгч 0
"i[ Өнөөдөр зочилсон гишүүд ]
Main » Articles » сонин хачин

Дэлхийн хамгийн том хуримын даашинз

800 паунд жинтэй бүсгүй дэлхийн хамгийн том хуримын даашинзыг хийлгэн хуримаа хийх гэж байна. Америкийн иргэн 2 хүүхдийн эх болон Сюсана Эман дэлхийн түүхэн дэхь хамгийн тарган эмэгтэй болох зорилго тавьсан нь үнэхээр хачирхалтай.


33 настай, одоогийн байдлаар  800 паунд буюу 363 кг жинтэй энэ бүсгүй түүхэн дэхь хамгийн тарган эмэгтэйн рекордыг эвдэхийг хүсдэгээ олон нийтэд зарласан байна.  Rosalie Bradford гэгч бүсгүй 1200 паунд буюу 544кг жинтэй байсан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн тарган эмэгтэйн жагсаалтыг тэргүүлдэг. Харамсалтай нь тэрээр 2006 онд дөнгөж 34 насандаа хорвоог орхижээ.

Сюсанаа эман гэгч энэ бүсгүй 35 настай тогооч залуутай энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн гэнэ. Хэдийгээр эмэгтэй хүн бүрийн хүслэн хуримын цасан цагаан даашинз боловч энэ удаад тэрээр даашинзныхаа өнгийг нилээд сул цагаан өнгийг сонгожээ. Учир нь түүний хэлж байгаагаар "Хэрвээ би цагаан даашинз өмсөх юм бол гарцаагүй хоолны толбо болгоод даашинзаа сүйрүүлэх байх гэж хэлжээ”.  800 паунд жинтэй хүн өдөрт 30.000 калорийн хэрэглээтэй байдаг гэхээр  бохирдуулах нь  арга ч үгүй биздээ.

Түүний хэлснээр тэр хоёр тэнгэрээс заяасан хосууд гэнэ. Тэр хоол хийх дуртай, харин би идэх дуртай хэмээн сурвалжлагын үеэр инээмсэглэн хариулжээ.  Түүний хуримынх нь даашинзны хэмжээ бүсэлхийгээрээ 107 тохой хэртэй байхаар хийлгэж байгаа гэнэ.  Дизайнер нь хэлэхдээ "Би урьд нь ийм том даашинз хийж үзэж байгаагүй, бүр харж ч байсангүй" гэжээ.

 

Тэрээр мөн хуримаа зун хийх учраас ханцуйгүй хийлгэхийг илүүд үзжээ.  Хэдий энэ бүсгүй хайраа олон гэрлэж байгаа ч гэсэн хамгийн хамгийн болох гэсэн тэрхүү нэр хүнд хөөсөн зорилгыг өөртөө тавин биеэ бага багаар хорлон устгаж байгаа нь хоёр хүүд нь хичнээн хэцүү байгааг ойлгохгүй л байгаа мэт. Өөрийгөө хэр их жин нэмсэнд бидний жингээ хассандаа хичнээн их баярладаг шиг л сайхан байдаг нь учир битүүлэг. Тэрээр бүр энэ эрчээрээ явбал 42 насандаа  рекордыг эвдчихсэн байх болно гэж хэлсэн ч тийм урт наслах хувь заяа байгаа болов уу гэдэгт хүмүүс эргэлзсээр.

Category: сонин хачин | Added by: admin (2013-05-09) | Author: Дэлхийн хамгийн том хуримын даашинз E W
Views: 550 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]