Blogger Widgets
Google Translation
Channel categories
KOD SHOUTBOX DISINI
шуудан
Хэрэглэгчийн шуудан
санал асуулга
24-цагын дуудлагын сувилагч байх ёстой юу
нийт санал: 4
холбоос
гишүүд

admin
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 4

ubilguunbayr2010
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0

anamuunzul12
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0
статитик

онлайнд нийт 1
зочин 1
хэрэглэгч 0
"i[ Өнөөдөр зочилсон гишүүд ]
Main » Articles » сонин хачин

Дэлхийн хамгийн үнэтэй гар утаснууд

Харилцаа холбооны хамгийн түгээмэл хэрэгсэл болсон гар утас аажмаар илүү боловсронгуй болж камер, тоглоом, тооны машин, интернэт браузер зэрэг бусад олон нэмэлт зүйлүүдийг багтаасаар өнөөдрийн энэ их өндөрлөгт хүрээд байна. Дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь /ойролцоогоор 4 тэрбум/ гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Ингээд дэлхий дээрх олон сая гар утаснуудаас хамгийн үнэтэй гангараа болсон утсыг танд танилцуулъя.


Анх 2008 онд Vertu компаниас гаргасан Goldwish Le Million хэмээх битүү очир алмаазаар чимэглэсэн 1,3 сая долларын үнэтэй гар утас Гинессийн номонд орж олныг багагүй шуугиулж байсан.

Гэвч удалгүй 2009 онд Их Британийн алдарт үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Stuart Hugh-н тусгай захиалагчид зориулж урласан Goldstriker 3Gs Supreme хэмээх 3,2 сая долларын үнэтэй утас /IPhone 3S/ дэлхийн хамгийн үнэтэй утас болсон байна. Түүний энэ бүтээл хамгийн үнэтэй утас гэх нэрийг тийм ч удаан зүүсэнгүй. Учир нь удалгүй удаах өндөр үнэтэй утас гарсан нь Stuart Hugh-н урласан 8 сая долларын үнэтэй /5сая фунт/ IPhone 4 Diamond Rose Edition гэх үнэт чулуугаар чимэглэсэн бүтээл байлаа. 2010 оны 6 сард анх танилцуулж байсан IPhone4 ердөө хэдхэн сарын дараа ийм өндөр үнэтэй тансаг бүтээл болон гарч олныг алмайруулсан юм. Ингээд 2010 ондоо үнэт чулуу бүхий IPhone4 хамгийн үнэтэй утас гэх байр сууриа хадгалсан байна.

Тэгвэл одоо дэлхийн хамгийн үнэтэй утсаар Apple компаниас 2011 оны 10 сард танилцуулсан IPhone 4S-ийн тансаг очир алмаазан шигтгээ бүхий алтадсан хувилбар болох IPhone 4S Elite Gold хэмээх утас дэлхийн хамгийн үнэтэй утсыг тэргүүлж байна. Энэхүү гайхалтай IPhone 4S-г мөн л Stuart Hugh бүтээсэн ажээ. Түүний уг гайхамшигт бүтээл нь 24 каратын алтан бүрхүүлтэй нийтдээ 500 ширхэг өөгүй төгс үнэт чулуун шигтгээгээр чимэглэгдсэн 9,2 сая доллар буюу 6 сая фунтын үнэ бүхий бүтээл болсон байна. 64Gb-н санах ой бүхий энэхүү IPhone 4S өөрөө 140гр жинтэй боловч үнэт чулуу алт зэргийг оруулснаар жин нь чамгүй нэмэгдсэн аж. Смартфоны ар талд байх  Apple-н логог нийт 53 ширхэг үнэт чулуугаар чимэглэжээ. Бүх үнэт чулууг нь цэвэр алтан дээр шигтгэсэн байна. Гол товчлууранд нь 8,6 каратын үнэт  чулууг шигтгэсэн байна. Үүнээс гадна энэхүү үнэт бүтээлд зориулж тусгай гэр урлажээ.


Уг гэр нь цагаан алтан дээр жинхэнэ динозаворын ясан оруулга оруулж төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэсэн ер бусын  бүтээл болсон байна. Ноён Stuart Hugh 9,2 сая долларын энэхүү ховор бүтээлээ ердөө хоёрхон хувь хийсэн нэг нь Австралийн нэгэн баян эрхмийн гарт очсон ажээ.

Одоогоор уг IPhone 4S хамгийн үнэтэй гар утасд тооцогдож байна. Хэдийгээр 9,2 сая доллар гэдэг асар их тоо мэт боловч хөгжил гэдэг асар өндөрт хүрсэн өнөө үед үүнээс ч үнэтэй гар утас гарах нь бараг эргэлзээгүй юм. Тэр үед шинэхэн хамгийн үнэтэй гар утасны талаарх мэдээлэлтэй эргэн уулзъя.

Category: сонин хачин | Added by: admin (2013-05-09) | Author: Дэлхийн хамгийн үнэтэй гар утаснууд E W
Views: 425 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]