Blogger Widgets
Google Translation
Channel categories
KOD SHOUTBOX DISINI
шуудан
Хэрэглэгчийн шуудан
санал асуулга
24-цагын дуудлагын сувилагч байх ёстой юу
нийт санал: 4
холбоос
гишүүд

admin
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 4

ubilguunbayr2010
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0

anamuunzul12
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0
статитик

онлайнд нийт 1
зочин 1
хэрэглэгч 0
"i[ Өнөөдөр зочилсон гишүүд ]
Main » Articles » сонин хачин

Америкийн хамгийн баян охин Изабелла Баррет
Америкийн Изабелла Баррет охин 6-хан настай ч саятан болж чаджээ. Тэрээр энэ мөнгөө өвлөж аваагүй, сугалаанд хожоогүй, бүгдийг өөрөө хөдөлмөрлөж олсон байна. Изабелла Баррет гоо охидыг шалгаруулах тэмцээн, телевизийн янз бүрийн уралдаанд оролцсоор одоо үнэт эрдэнэсийн өөрийн нэрийн брэндтэй болжээ.

Түүнчлэн бяцхан охидод зориулсан уруул өнгөлөгч, будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, тансаг гоёл чимэглэл, бяцхан охидод зориулсан хувцас үйлдвэрлэдэг компанитай болсон байна. Мөн бяцхан саятан охин 10 мянган долларын үнэтэй даашинз өмсөж, тансаг зоогийн газарт хооллодог аж. Тэрээр үдийн хоолондоо 2000-3000 доллар үрэх тохиолдол ч байдаг гэнэ.

Изабелла охин олон зуун мянган долларыг очир эрдэний шигтгээтэй бөгж худалдаж авахад мөн гадаад үзэмжээ янзалж тордоход зарцуулдаг аж. Тэрээр "Би бол супер од. Миний компани үнэт эрдэнэсийн гоёл, зүүлт үйлдвэрлэдэг. Би том босс болсондоо маш их баяртай байдаг. Ээж маань миний бизнес түнш. Би хожигдож үзээгүй. Оролцсон гоо сайхны тэмцээн болгондоо дандаа ялалт байгуулдаг. Гэхдээ би юу юунаас ч илүү туфлид дуртай. Надад бараг 60 хос туфли байгаа" хэмээн ярьжээ.
Мэдээж хэрэг охин өөрийн эцэг, эхийн тусламжгүйгээр ийм их мөнгөтэй болж чадахгүй байсан. Түүний ээж Сюзанна /39 настай/ сүүлийн хоёр жилд охиныгоо гоо сайхны тэмцээнд оруулахад 50 мянган доллар зарцуулсан ч зардлаа нөхөж чадсанаар барахгүй баяжсан аж. Сюзанна нэг өдөр үнэт эрдэнэс, гоо сайхан, хувцасны брэндтэй болох санаачилга гаргаснаар охин нь 2-хон жилийн дотор нэг сая гаруй доллартай болж, улсын хэмжээний од болж чаджээ. Охины гол орлого "Glitzy Girl" брэндээс орж ирдэг гэнэ.
Харин Сюзанна болон түүний нөхөр Антонио хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд санаа тавьдаг. "Охин маань асар их мөнгийг гоёл чимэглэл энэ тэрд үрдэг. Юм авахдаа үнийг нь хайхрахаа больжээ. Бид түүнийг эвдрээсэй гэж хүсэхгүй байна. Тэнгэрт яваа охиныгоо буулгаж ирэхийг оролддог. Бритни Спирс зэрэг од хүүхдэд юу тохиолдсоныг та нар мэдэж байгаа. Охинд маань тийм юм тохиолдоосой гэж бид мэдээж огт хүсэхгүй" гэж Изабеллагийн аав, ээж хоёр ярьжээ.

Source: http://Америкийн хамгийн баян охин Изабелла Баррет
Category: сонин хачин | Added by: admin (2013-05-09) | Author: Америкийн хамгийн баян охин Изабелл E W
Views: 297 | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]