Blogger Widgets
Google Translation
Channel categories
KOD SHOUTBOX DISINI
шуудан
Хэрэглэгчийн шуудан
календар
«  тавдугаар сар 2013  »
нядамялхапүбабя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
мэдээний архив
санал асуулга
24-цагын дуудлагын сувилагч байх ёстой юу
нийт санал: 4
холбоос
гишүүд

admin
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 4

ubilguunbayr2010
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0

anamuunzul12
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0
статитик

онлайнд нийт 1
зочин 1
хэрэглэгч 0
"i[ Өнөөдөр зочилсон гишүүд ]
Main » 2013 » тавдугаар сар » 8 » Охидын эрүүл ахуй
2:44 PM
Охидын эрүүл ахуй

Бэлэг эрхтэний эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга бол цэвэрч байдал. Бэлгийн уруулын завсараар өнгөр гэж нэрлэгддэг шингэн зүйл хуримтлагддаг. Өнгөр ерөнхийдөө цагаан өнгөтөй хурц үнэртэй бөгөөд үхсэн эд эс, нянгийн нийлэмж юм.Та усанд эсвэл шүршүүрт орж байхдаа шингэн савангаар гадаад бэлэг эрхтэнээ угаах хэрэгтэй. Intimate washes гэсэн нэртэй зориулалтын шингэн саванг та хэрэглэж болно. Бургуйдаж угаах нь тийм сайн арга биш.

Бургуйдах үед эд эс гэмтэж гадна байсан нян биеийн дотор хүчээр шахагдан орно. Бургуйдаж угаах нь ямар нэгэн ач холбогдолтой гэж хараахан батлагдаагүй байгаа. Хэрвээ бэлгийн уруулаас гарах үнэр таалагдахгүй байгаа бол энэ нь тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүд та бүхэнд байх ёстой гэдгийг санаарай.

Бэлгийн бойжилтын үед гадна харагдах байдлаас эхлээд биеийн бүхий л хэсэгт өөрчлөлт гардгийг ихэнх охид мэддэг. Харин бэлэг эрхтэнд гарах өөрчлөлтөд охид ихээхэн санаа зовох нь бий. Нас бие гүйцсэн эмэгтэй хүн болоход бэлтгэгдэж буй энэхүү хэвийн үзэгдлийн талаар охид зөв мэдлэгтэй байх нь чухал.


Охин минь чамаас тааламжгүй үнэртээд байвал...
Олон охид сарын тэмдэг ирсэн үед нь бэлэг эрхтнээс эвгүй үнэр гарч, эргэн тойрны хүмүүст үнэртдэг хэмээн  ихээхэн санаа зовох тул үүнийгээ дарах гэж бэлэг эрхтэн угаагч зориулалтын шингэн, алчуур, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Охидууд минь эдгээр бүтээгдэхүүнүүд бэлэг эрхтний эвгүй үнэрийг дарахын зэрэгцээ цэвэр байдлыг мэдрүүлж, бэлэг эрхтний эрүүл байдлыг хадгалахад тусалдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ хэвийн үед охидын үтрээнээс бусдад эвгүй үнэртэхүйц үнэр гардаггүй бөгөөд сарын тэмдэг ирж буй үед тампон, ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон сольж, өдөр бүр шүршүүрт орон, дотуур хувцсаа сольсноор ямар нэг үнэр мэдрэхгүй байх бүрэн боломжтой. Зөвхөн бэлгийн замын халдварт өвчний үед л тааламжгүй эвгүй үнэр гардаг.  Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй..


Угаагч шингэн, алчуур, шүршигч шингэн  хэрэглэх нь зөв үү?
Эдгээр бүтээгдэхүүнүүд эмэгтэй хүний бэлэг эрхтэн, тэр орчмын талбайг цэвэр байлгаж, аливаа үнэр гарахаас сэргийлэхэд дэм болдог ч хор болох тохиолдол цөөнгүй.
Угаагч шингэн нь гадна бэлэг эрхтнийг угаахад зориулагдан янз бүрийн жимсний найрлагатайгаар савлагдсан химийн бодисууд байдаг. Эмч зөвлөхөөс нааш үүнийг бүү хэрэглээрэй. Учир нь энэ нь харшил өгч, бэлэг эрхтэнг цочроох, улайлгах, цаашлаад үтрээнд халдвар оруулах эрсдлийг дагуулдаг байна. Шүршигч шингэн дезодорант нь бас л сайхан санаа биш. Хурц үнэртэйгээс гадна угаагч шингэний адил харшил өгөх, улайлгах, халдвар оруулах эрсдэл үүсгэдэг.
Гол нь охид үтрээний байгалиас заяасан онцлогийг мэдэж элдэв нэмэлт зүйл хэрэглэхгүй байх нь чухал. Үтрээнд өвчин үүсгэдэггүй хэвийн бичил биетнүүд байх бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар өөрөө өөрийгөө цэвэрлэж өвчин үүсгэгч бусад нян бактериудыг гадагшлуулж байдаг. Иймд нэмэлт химийн бодис хэрэглэн үтрээг цэвэрлэх шаардлага байдаггүй. Нэмэлтээр хэрэглэсэн химийн бодис нь үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгах тул үтрээний өөрөө өөрийгөө цэвэрлэдэг байдлыг алдагдуулдаг. Иймээс үтрээгээ цэвэр байлгаж, ариун сайхан байдлыг мэдрэхийг хүсвэл гадна бэлэг эрхтнээ бүлээн усаар (хааяадаа зөөлөн саван хэрэглэж болно) өдөр бүр угааж, шүршүүрт орох хэрэгтэй. Түүнчлэн биений юм ирсэн үед тампон хэрэглэн  халуун бананд суух нь сарын тэмдгийн үеийн ууц нурууны чангарал, хөшингийг бууруулж, цэвэр байдлыг мэдэрч санаа зовох зүйлгүй сэтгэл амар байхад тусална.

Эдгээрээс гадна...
Хөвөн даавуун дотуур хувцас өмсөх. Ялангуяа халууны улиралд даавуун дотуур хувцас нэн тохиромжтой. Учир нь хөвөн болон байгалийн ширхэгт утас нь агаар сайн нэвтрүүлдэг тул илүү цэвэр, тааламжтай мэдрэмж төрүүлдэг.

Мөн сарын тэмдгийн үед энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг ньсонгох вэ гэдэгт эргэлздэг.
Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг.
Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг.
Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тампон янз бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй.
Ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдлууд юм. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ орчин үеийн үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэртэй, олон төрлийн ариун цэврийн хэрэглэл гаргаж байгаа тул эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг сонгож болно.

 

 

 

 

 

 

Views: 887 | Added by: admin | Tags: Охидын эрүүл ахуй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]