Blogger Widgets
Google Translation
Channel categories
KOD SHOUTBOX DISINI
шуудан
Хэрэглэгчийн шуудан
календар
«  тавдугаар сар 2013  »
нядамялхапүбабя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
мэдээний архив
санал асуулга
24-цагын дуудлагын сувилагч байх ёстой юу
нийт санал: 4
холбоос
гишүүд

admin
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 4

ubilguunbayr2010
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0

anamuunzul12
Сэтгэгдэл: 0
Мэдээ: 0
статитик

онлайнд нийт 1
зочин 1
хэрэглэгч 0
"i[ Өнөөдөр зочилсон гишүүд ]
Main » 2013 » тавдугаар сар » 8 » Японд эмэгтэйчүүдийг хөөрхөн харагдуулдаг нүдний шил бүтээжээ
2:29 PM
Японд эмэгтэйчүүдийг хөөрхөн харагдуулдаг нүдний шил бүтээжээ

Японы Тоямскийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн ээлжит нэгэн бүтээл олныг дахин алмайруулав. Тэд зөвхөн эрчүүдэд зориулсан "ид шидтэй” нэгэн нүдний шил зохион бүтээжээ. Тодруулбал энэ шилийг зүүсэн эрчүүдийн нүдэнд эмэгтэй хүн бүр хөөрхөн, царайлаг харагдах гэнэ.

Энэхүү "онцгой” шилний нууц нь нүдний шилэн дээрх эмэгтэй хүний гадаад төрхийг өөрчилж харагдуулах чадвартай бичил чипэнд байгаа аж.

Энэхүү маш жижиг төхөөрөмж нь хүний биеийн дулаанаар ажилладаг график программ бүхий компьютертэй юм байна. Тиймээс эрэгтэй хүн энэ шилийг зүүгээд хэдэн секунд болоход л гоо сайхныг цогцлоон харуулах механизм ажиллаж эхэлдэг байна.
Эхлээд уг нүдний шилний электрон конструкци нь нүдний хараанд өртсөн эмэгтэй хүнийг "тооцоолж” эхэлдэг байна. Хар үгээр хэлбэл бүх хэрэггүй зүйлсийг нь авч хаяад эр хүний хамгийн дур булаам, секси харагдах хэсгүүдийг нэмж өгдөг юм байна. Ийм маягаар тухайн эмэгтэйн гадаад төрх өөрчлөгдөж, нүдэн дээр тэр чигээрээ бүрмөсөн хувирах гэнэ. Энэхүү төхөөрөмжинд 50 мянга гаруй тохирох дүрс бүхий хүний биений хэсгүүд суусан гэнэ.
Түүгээр ч барахгүй нэг минутын дотор гурав хүртэлх сая "гоо сайхны хагалгааг” бүсгүйн гадаад төрхөнд хийх чадвартай гэнэ. Нүдний шилийг зохион бүтээгчид удаан жил хамт амьдарсан гэр бүлийн хосуудад бие биенээ цоо шинээр харж, дахин дурлахад ер бусын бүтээл нь туслана хэмээн найдаж байгаа ажээ.



Views: 707 | Added by: admin | Tags: Сувилагч эрүүл мэндийн ажилтан | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]